ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн 14 сумдын Засаг дарга нартай нэгдсэн сургалт, зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газраас 2021 онд төрд учирсан хохиролтой иргэний хэрэг, маргаанд прокурор оролцож шийдвэрлүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, анхаарах асуудлын талаар ярилцсан байна. Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд сумдын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл, өргөдөлтэй 255,709,356 төгрөгийн үнийн дүнтэй 42 иргэний хэрэг, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцож, 2021 онд 378,869,890 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр болсон бөгөөд цаашид орон нутгийн онцлогтой холбогдуулан газрын нөхөн төлбөртөй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд анхаарч, идэвхи санаачлагатай ажиллахаар болжээ.

Мөн төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөний улмаас учирсан бодит хохирлын судалгааг гаргаж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.