card

Түүхэн товчоо

Дорноговь аймгийн прокурорын газар нь анх 1932 онд аймгийн шүүхийн дэргэд байгуулагдсанаар түүхэн суурь нь тавигджээ. Тухайн үед прокурорын хяналтын чиг үүргийг шүүхийн орлогч хариуцан гүйцэтгэдэг байв. Улмаар 1939 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 53 дугаар их хурлын тогтоолоор 6 орон тоотойгоор бие даан байгуулагджээ. 

Дорноговь аймаг нь 109,5 мянган кв.км газар нутагтай, 83 мянга орчим хүн амтай. Улаанбаатар хотоос 450 км зайд орших тус аймаг нь: Замын-Үүд, Ханги зэрэг хилийн хамгийн том боомтуудтай; Хойд, урд хөршийг холбосон төмөр замын гол тэнхлэг дайран өнгөрдөг; Газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбор зэрэг үндэсний хэмжээний мега төслүүд хэрэгжиж буй стратегийн төв юм. 

Энэхүү онцлогтой уялдуулан УИХ-ын 1994 оны тогтоолоор Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газар байгуулагдсан.

Өдгөө тус сум дундын прокурорын газар нь Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн сумдыг хариуцан, 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Аймгийн прокурорын газар нь Айраг, Даланжаргалан,  Иххэт, Алтанширээ, Сайхандулаан, Мандах, Улаанбадрах, Сайшанд сумдыг хариуцан, 22 прокурор, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Онцлох мэдээлэл

Аймгийн прокурорын газрын түүхэн товчоо

Дорноговь аймгийн прокурорын газар 1932 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Шүүхийн дэргэд анх үүсэн байгуулагдаж, прокурорын хяналтын ажлыг аймгийн шүүхийн орлогч хариуцан гүйцэтгэж байсан.

МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1939 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар Их хурлаас Шүүх, Прокурорын байгууллагын ажлын тухай авч хэлэлцээд гаргасан тогтоолын дагуу Дорноговь аймгийн прокурорын газар анх  байгуулагдахад прокурор 1, мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга 1, ажилчин 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Өдгөө тус прокурорын газар бүтэц, орон тоо, зохион байгуулалтын хувьд бэхжиж 22 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.