Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар болон Татварын хэлтэс, Сайншанд дахь Гаалийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Тус прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг шалгасан шалгалтын дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгсөн байна.
Түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх талаар дээрх байгууллагуудад шаардлага хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар