ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЛБАР, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

A- A A+
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД  ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЛБАР, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагын үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх үүднээс “Тусламжийн хонх”, Монгол брайль бичгийн самбар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Duudlaga.mn” сайтыг угтах хэсгийн цахим хөтөчөд  байршууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Duudlaga.mn” сайт нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зорилготой бөгөөд уг сайтаар дамжуулан “Зайнаас зөвлөн туслах төв”-тэй холбогдож, дохионы хэлтэй операторын тусламжтайгаар тухайн иргэнд үйлчлэх боломжтой болсон байна. 

Дорноговь аймагт 2022 оны байдлаар харааны бэрхшээлтэй 300, дохионы хэлтэй 120, тулгуур эрхнийт бэрхшээлтэй 250 гаруй иргэн байгаа гэсэн судалгаа гарсан байна.