ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН  АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сум дахь сум дундын шүүх, Соёл спортын ордонтой хамтран “Зөв ирээдүйн төлөө, хамтдаа” соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумдад ажиллаж, орон нутгийн иргэд, сурагчдад “Эцэг эх, хүүхдийн харилцаа, хандлага”, “Гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах нь”, “Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал” сэдвээр сургалт, яриа таниулга хийж, Соёл спортын ордны дэргэдэх хүүхдийн жүжгийн хамтлаг “Нүүдэл” сэдэвт сургамжит драмын жүжгийн тоглолтыг үзүүлсэн байна.