“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн прокурорын газраас “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тодорхой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүү шүүлтийн талаарх олон улсын гэрээ, конвенцыг хууль, шүүхийн практикт хэрэглэх дадал олгох зорилготой ба мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нарыг хамруулсан байна.