“ЭРҮҮ ШҮҮЛТ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

Дорноговь аймгийн прокурорын газраас “Эрүү шүүлт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  40 гаруй алба хаагчдад орлоо.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр  Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон сүүлийн 3 жилийн хугацаанд  үйлдэгдсэн “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн жишээ баримтын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгөв.

Энэхүү сургалтаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, олон улсын хэмжээний шинэ үзэл баримтлал, мэдээ, мэдээллийг хүргэж, эрүүдэн шүүх нь гагцхүү бие махбодын бус сэтгэл санааны хэлбэртэй байдаг тул албан үүргээ биелүүлэх үедээ иргэдтэй хэрцгийгээр, хүний ёсноос гадуур, нэр төрийг нь доромжлон гутаасан, халдсан байдлаар харьцахгүй байх талаар анхаарууллаа.