Дорноговь аймгийн прокурорын газар тус аймгийн Засаг даргын тамгын газар, болон Насан туршийн боловсролын газраас хуулийн байгууллагуудын алба хаагч нарын дунд зохион байгуулсан “Тунгаамал-2024” үндэсний бичгийн уралдаанд оролцож Тэргүүн байр эзэлжээ.
Уралдаанд тус аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүх шинжилгээний газрын албан хаагчид оролцсон байна.
Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газар прокурор, ажилтны монгол бичгийн ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол бичигтэй хамт олон” уриан дор ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар