СУРАГЧДАД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЦАХИМ ДАРАМТЫН ХОР УРШГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
СУРАГЧДАД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЦАХИМ ДАРАМТЫН ХОР УРШГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Дорноговь аймгийн прокурорын газраас хүүхэд залуучуудын дундах үе тэнгийн дээрэлхэлт болон цахим дарамтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 2026 оны 04 дүгээр сарын 28 - ны өдөр нэгдсэн сургалт хийлээ.

Сургалтаар үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, хууль эрх зүйн үр дагавар, цахим орчны зөв хэрэглээ, харилцааны талаар яриа таниулга хийж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Нэгдсэн сургалтад Ерөнхий боловсролын таван сургуулийн 8-12 дугаар ангийн 400 гаруй сурагч оролцлоо.

Сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулсан юм.