“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОЖ, ИРГЭДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ    

A- A A+
 “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОЖ, ИРГЭДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ    

Дорноговь аймгийн прокурорын газраас иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төв талбайд зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-т оролцож, иргэдэд мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн үеэр прокурорын газрын үйл ажиллагаа, чиг үүргийг танилцуулж, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийлээ. 

Өдөрлөгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа агентлагууд оролцож, төрийн үйлчилгээг олон нийтэд  сурталчлан таниулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авлаа.