ПРОКУРОР, АЖИЛТНУУД  “САЙНШАНД МАРАФОН-2026” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД  “САЙНШАНД МАРАФОН-2026” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “САЙНШАНД МАРАФОН-2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд хотноо болж өнгөрлөө. Тус марафон 13-16 нас, 17-24 нас, 25-34 нас, 35-45 нас, 46-50 нас, 51-60 нас, 60 дээш насны эрэгтэй эмэгтэй, гэр бүлийн төрлөөр зохиогдсон бөгөөд оролцогчид 8 км замыг туулж бариандаа орсон. 

Тэмцээнд 700 гаруй иргэн оролцсоноос Дорноговь аймгийн прокурорын газрын 15 прокурор, ажилтан Монголын прокуроруудын холбооны дэргэдэх Дорноговь аймгийн прокуроруудын холбооны салбар зөвлөлийг төлөөлөн “Эрхээ хамгаалж, ирээдүйн төлөө хамтдаа гүйцгээе” уриа дор оролцлоо. 

Тус прокурорын газрын хамт олон хүүхэд, хүний эрхийг хамгаалах үйлсэд олон нийтийн анхаарлыг хандуулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх уриалга дэвшүүлэн оролцлоо. 

Мөн марафонд амжилттай оролцсон нэг гэр бүлийг аймгийн Прокурорын холбооны салбар зөвлөлөөс шагнаж, урамшууллаа.