СУРАГЧДАД “ХАМГААЛЪЯ, СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
СУРАГЧДАД “ХАМГААЛЪЯ, СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газраас 2026 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд аймгийн төвийн Ерөнхий боловсролын 6 сургуулийн 5-7 дугаар ангийн сурагчдад “Хамгаалъя, сэргийлье” сэдэвт яриа, таниулгыг хийлээ.  

Тус прокурорын газраас хүүхдүүдэд аливаа гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, байгаль, эх дэлхийгээ хэрхэн хайрлаж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх талаар мэдээ мэдээлэл хүргэсэн юм.

Энэ үеэр хүүхдүүдийг аливаа гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах талаар мэдээлэл өглөө. 


Түүнчлэн эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах, хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй зөв дадал хэвшүүлэхэд хүүхэд бүрийн оролцоо чухал болох талаар мэдээлэл хүргэж, “Ургамлаа хамгаалъя, усаа хамгаалъя, амьтнаа хамгаалъя, ой модоо хамгаалъя” сэдвээр хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

Дээрх сургалтыг Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа.