АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХҮРЭЭЛЭН БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАЖ, ХАМГААЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХҮРЭЭЛЭН БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАЖ, ХАМГААЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тус сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх ойлголт,  байгаль хамгаалахын ач тус, байгаль орчинд ээлтэй эерэг зөв дадал, хандлагын талаар тайлбарлаж, нөлөөллийн арга хэмжээний талаар танилцууллаа.

Сургалтад тус сумын 130 орчим сурагч хамрагдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт мэдлэгтэй болсон юм.