Дорноговь аймгийн прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрийн алба хаагчдад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар ашиг сонирхлын зөрчил болон авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих зөв хандлагыг төлөвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, анхаарах зүйлийн талаар танилцууллаа.
Тус сургалтад Дорноговь аймаг болон Замын- Үүд сум дахь төрийн байгууллагын 230 гаруй албан хаагч цахим болон танхимаар хамрагдлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар