Дундговь аймгийн прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун Дохио”, “Гэрэлтдэг ертөнц” төрийн бус байгууллагуудтай хамтран сум орон нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах, хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хамтран хийхээр төлөвлөсөн байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас сумдад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар Улаанбадрах, Өргөн, Эрдэнэ сумдын төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн алба хаагчид болон иргэдэд мэдээлэл хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тараажээ.
"Хүүхдийн эрх" аян
Ахлах ангийн 50 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт орлоо.
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор орон нутгийн төрийн болон төрийн өмчит аж ахуй нэгж байгууллагын удирдлага, санхүүгийн албаны ажилтнуудыг оролцуулан “Прокурор төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас нийт 180 орчим албан хаагчдад “2021 оны эрүүгийн нөхцөл байдал", “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр мэдээлэл хийж, сургалт зохион байгууллаа.
өвлөгөөний үеэр төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөний улмаас учирсан бодит хохирлын судалгааг гаргах чиглэлийг сумдын засаг дарга нарт өгч, хамтран ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар